ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СТАНДАРТЫГ ШАЛГАЛАА

A- A A+
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СТАНДАРТЫГ  ШАЛГАЛАА

Баянхонгор аймгийн прокурорын газраас тус аймаг дахь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудтай хамтран хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авсан байна.

Тодруулбал, тус аймгийн төвд хүнсний худалдаа, үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг нийт 85 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцахад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэлт хадгалалтын горим, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн, Галын аюулгүй байдлыг хангаагүй, зориулалтын бус газар хүнс үйлдвэрлэсэн, иргэдэд төлбөрийн баримт олгоогүй зэрэг зөрчлүүд илэрч эрх бүхий албан тушаалтнуудаас  8 аж ахуй нэгж, 72 иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцон, албан шаардлага, зөвлөмж хүргүүлжээ.